Хүннү монголчуудын өвөг болохыг нотлох маш олон баримт буй...

 2022-01-23 00:00:00
 137
Дэлхийн олон орны эрдэмтэд Хүннүгийн үед холбогдох археологийн дурсгалууд болон түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн нүүдэлчдийн тухай мэдээнд тулгуурлан эртний хүннү нарыг судалсаар ирсэн. Тэд, хүннү нар өнөөгийн монголчуудын өвөг болохыг харьцангуй хүлээн зөвшөөрөх хандлагатай болсон. Хүннү монголчуудын өвөг болохыг нотлох маш олон баримт буй... Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Балгасын тал дахь Гол мод II дурсгалт газар бол Евразид байгаа Хүннүгийн хаадын хамгийн том булш бүхий газар юм. Тус дурсгалт газраас 30 дагуул булштай 1 дүгээр булшийг малтан шинжлэх явцад хүүхдийн оршуулга бүхий 3 дугаар дагуул булшнаас 200 гаруй шагай олджээ. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байв. Тэдгээр шагайн дээрх наран тамга нь хожмын Чингис хааны, дэгрэй тамга нь Өгөөдэйн, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамгатай адил байв. Алтан ургийн эдгээр хаадын үед гаргасан зоос, мөнгөн тэмдэгтүүдэд дээрх тамгууд байдаг. Үүнээс үзэхэд тамга бол түүх үргэлжилдгийн баталгаа юм... "Чингис хаан музейн мэдээлэл" сэтгүүлийн №1 дугаараас...