Зогсож буй үхрийн дүрст бүсний арал

 2022-01-23 00:00:00
 144

Нүүр нүүрээ харан зогсож буй хоёр үхэр эсвэл сарлагийн дүрстэй бүсний арал байсны нэг нь алга болсон бололтой. Үхрийн толгой бага зэрэг тонгойсон нь сэжилж байгаа мэт харагдана. Уг амьтны толгой үхрийн төрлийн хэв шинжийг агуулжээ. Эдлэлийн дунд буй жижиг нүхийг бүс тогтоон татах гэж гаргажээ. Бусад жижиг нүхэнд арьсан бүсээ тогтоон хаддаг байсан байна. Эл үхрийг энгийн олсон хээ бүхий дөрвөлжин хүрээнд багтаан дүрсэлжээ. Ижил төрлийн олдворууд ӨМӨЗО хийгээд умард Хятадын нутагт малтсан хүннүгийн дурсгалуудаас олдсон байдаг. Цаг үе: НТӨ III-II зуун Олдсон газар: Умард Хятад Ерөнхий шинж: 5.5х4 см Байршил: Хопп Ференцийн нэрэмжит Азийн урлагийн музей (Будапешт) “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд хэвлүүлсэн “Унгар улс дахь Монголын өв соёлын дурсгалууд” бүтээлээс...