Хурлын танхим

Чингис хаан музей нь 30-40 хүний суудалтай, тав тухтай, тохилог орчин бүхий хурлын танхимтай. Тус танхим LED проектор, 200 инчийн өргөн дэлгэц, чанга яригч, өндөр хурдны Wi-Fi интернэт, индэр, хэвлэх болон хувилах төхөөрөмж гэх мэт орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Манай хурлын танхимд төрийн болон төрийн бус, олон улсын, гадаад, дотоодын албан байгууллагууд хурал зөвлөгөөн, семинар, бизнес уулзалт, лекц, сургалт зохион байгуулах боломжтой. Бид тоног төхөөрөмж бүрийн хэвийн ажиллагааг ханган үйлчилнэ. Мөн та бүхэн хурлын завсарлагаар халуун кофе, цай, ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчлүүлэх боломжтой.