Лоунж, Кафе

Чингис хааны музейн үүдний хэсэгт хэсэгт бид хотын Төвийн А бүсэд, яг жилийн өмнө нээгдсэн тун өвөрмөц кофе шоп санал болгож байна. Та музей үзмэр болон танхимуудтай танилцсаны дараа музейн тухай бодож алжаалаа тайлан. Тансаг өвөрмөц кофе уун тухална гэдэгт итгэлтэй байна. Тав тухтай, хүнтэй уулзахад намуухан кофе шопт явж ороход бариста нь хамгийн хатуу гэх бразил кофег танд санал болгохоос авахуулаад хамгийн тансаг зөөлөн мочаг хүртэлх бүх төрлийн цай, кофе, кейк санал болгоно Ингээд кофегоо уунгаа яриа өрнүүлэхэд, тус кофе шопыг гадаадын франчайзуудыг Монголд оруулж ирэхээс илүүтэй монгол брэндийг бий болгохыг хүсэж, олон онцлог содон зүйлтэйгээ байгуулсныг та мэдрэх болно Тийм ч учраас дотооддоо хуурсан кофег сонгон ашигладаг. Таныг ороход жазз хөгжмийн ая эгшиглэж байсан тус кофе шоп хөгжмийн сонголтдоо их анхаардаг бөгөөд хуучны хит дуунууд, сонгодог хөгжмөөр сангаа бүрдүүлсэн аж. Мөн найзуудтайгаа тухлан суугаад Netflix-ээс кино үзэж болдог нь тун догь санагдана гэдгийг онцолмоор байна.