XV-XX зууны Монгол улсын танхим

XV зууны үеэс эхлэн Монголчууд Чин гүрний эрхшээлд орсон хийгээд XX зууны эхэн хүртэлх үеийн Чингис хааны алтан ургийн ноёд, язгууртнуудын улс төрийн үйл ажиллагаа, амьдрал, үйл хэргийг Их хаадын төгсгөл, Монголчууд ба Чин гүрэн, Монгол төрийн сэргэлт гэсэн гурван хэсэгт дэглэн үзүүлнэ. Тус танхимд XVI зуунд Өндөр гэгээн Занабазарын шашин соёлын төв болсон Сарьдагийн хийд, Цогт хунтайжийн байгуулсан хот, Монголын бурхан шашин хөгжлийн оргил үед хүрч байсныг илэрхийлэх Эрдэнэзуу хийд зэрэг томоохон хот суурин газруудын өв соёлын дурсгалууд болон тухайн үеийн монголчуудын урлаг, соёлын ололт амжилтыг Алтан ургийн ноёд, язгууртнуудын эдлэл хэрэгсэл зэрэгт түшиглэн дэглэнэ. Мөн та орчин үеийн техник, технологийн тусламжтайгаар 400 жилийн өмнөх үеийн бодит орчинг мэдрэх боломжтой.